ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ний өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна!
2023.12.13-14-нд шилжих шөнө УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙ аймгийн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 градуст хүрч хүйтрэх;
2023.12.14-ний Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө ЗАВХАН аймгийн Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, АРХАНГАЙ аймгийнр Цахир, Хангай, Тариат сумд болон ХӨВСГӨЛ аймгийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 градуст хүрэх бол, ЗАВХАН аймгийн Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч рс хүйтрэх төлөвтэй байна!
БААСАН гаригаас БЯМБА гаригт шилжих шөнө (14-15-ны) ХЭНТИЙ нурууны орчим, СЭЛЭНГЭ аймгийн Хүдэр, Зүүнхараа сумын уулархаг нутгаар -36-38 градус, ТӨВ аймгийн Алтанбулаг, Батсүмбэр, Борнуур сум, Биокомбинат, Нисэх орчмоор -36-38 градус, УЛААНБААТАР хот орчимд -34-36 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байгааг онцгой анхаарна уу!