УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО ТҮРҮҮЛЖ, УЛСЫН ХАРЦАГА О.МӨНХ-ЭРДЭНЭ ҮЗҮҮРЛЭЛЭЭ
МУ-д Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 64 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Нэгдэл клуб Хүч спорт хорооны бөх Улсын харцага Н.Золбоо түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьчат Алдар спорт хорооны бөх Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.
Их шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат Онцгой байдлын Аврагч спортын хорооны бөх Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Увс аймгийн Улаангом сумын харьяат Монгол Улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарлаа.