ХЦ-ИЙН 0101 ДҮГЭЭР АНГИЙН ХАМТ ОЛОН “ТАЙВАН СҮХБААТАР” ДЭД ХӨТӨЛБӨР, “АРХИГҮЙ ХАМТ ОЛОН” УРАЛДААНД НЭГДЛЭЭ

Аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар сумын ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж байгаа “Тайван Сүхбаатар” дэд хөтөлбөр, “Архигүй хамт олон” уралдаанд Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, ХЦ-ийн 0101 дүгээр ангийн хамт олон нэгджээ. Тус хамт олон уралдааны удирдамжийг ангийн бие бүрэлдэхүүнд хүргэн, арга хэмжээний хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж эхэлсэн байна.