НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Сургалтын хүрээнд "Төрийн албаны шинэтгэлийн бодлого, сургалтын тогтолцоо "сэдвээр Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгаль, "Төрийн албан хаагчийн ёс зүй", "Захиргааны шийдвэр хууль тогтоомжийн хэрэглээ" сэдвээр Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул нар сургалт орж байгаа бол "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх журам"-ын танилцуулгыг Засгийн газрын референт С.Нямбаяр хийх юм. Сургалт үргэлжлэн явагдаж байна.