МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН ХӨТӨЛБӨР
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчныг баталгаажуулж өгснөөр Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн бэхжээд даруй 30 жилийн ойтойгоо золгоод байна. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэхүү ойн арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.
1992-1996 он, 1996-2000 он, 2000-2004 он, 2004-2008 он, 2008-2012 он, 2012-2016 он, 2016-2020 он, 2020-2024 онуудад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж байсан эрхэм Төлөөлөгчид болон нийт иргэд ТА бүхнийг хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
(2023.12.05 өдөр)
-09:00 цагаас Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх -(Партизаны талбайд)
-09:30 цагаас Баярын хурал - ("Сэлэнгийн долгио" чуулгад)
-14:00 цагаас Үндэсний бөхийн барилдаан - (Спортын ордонд)