ХУГАЦААТ ЦЭРГЙИН АЛБА ХААГЧДАА ЭРГЭЖ, ГИТАР ХӨГЖИМ, ЗӨӨВРИЙН ЯРИГЧИЙН ХАМТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Сэлэнгэ аймгаас 2023 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албаны татлагаар тэнцэж Зэвсэгт хүчний 017 дугаар ангид алба хааж буй дайчдын “Цэргийн тангараг” өргөх арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ангийн байнгын байрлалд зохион байгуулагдлаа. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Н.Лхагвадорж болон Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцож тангараг өргөсөн дайчдадаа баяр хүргэж цаашдын албанд нь амжилт хүслээ. Энэ үеэр албаа үлгэр жишээчээр хааж буй нэр бүхий 10 дайчинд аймгийн Засаг даргын “Талархлын захидал”, 5 дайчинд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын “Дурсамж” гардуулан өгсөн бол нийт хугацаат цэргийн алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлагаар дамжуулан төлөвшихөд дэмжлэг үзүүлэх үүднээс гитар хөгжим, зөөврийн яригчийн хамт хүлээлгэн өглөө.