СЭЛЭНГИЙН БЯЦХАН БАЛЕТЧИД УЛСАД ТЭРГҮҮЛЖЭЭ
ДБЭТ-аас санаачлан 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй “MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шилдгүүд тодорч шагналаа гардан авчээ. Тэмцээнд 6-19 насны 300 гаруй бүжигчид 2 төрөл, 4 насны ангилалд амжилттай оролцсон байна.
БАГИЙН ТӨРӨЛД:
6-8 нас
“Хатад” баг “Тэргүүн байр” - /Сэлэнгэ аймгийн Хатад студи/
“Flowers” баг “Хоёрдугаар байр” - /Баллерина балетын сургууль/
“Цөмөөхэй” баг “Гуравдугаар байр”- /Монголын Балетын Үндэсний сургууль/ шалгарлаа.
“MONGOLIAN GRAND PRIX II” балетын тэмцээний шүүгчээр Ерөнхий шүүгч УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер МУСТА Д.Дашлхагва, шүүгч МУГЖ Б.Туул, МУК-ийн Сонгодог бүжгийн багш МУГЖ Х.Мөнгөнхөлөг, АНУ-ын Стерлинг академийн
захирал Т.Туяа, Япон улсын NS балетын академийн захирал Мако Накасаки, УДБЭТ-ын Гоцлол бүжигчин МУГЖ О.Анужин, МУСТА Б.Жаргал нар ажилласан байна.