ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Жил бүр Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөдөг уламжлалтай. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад тэнцэн салбар бүрт ажиллаж байгаа алба хаагчдын төлөөлөл эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан үнэнч шударгаар ажиллахаа ийнхүү тангараглалаа. Энэ жилийн тухайд манай аймагт 58 алба хаагч тангараг өргөхөөс аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төр төсвийн байгууллагын 23 алба хаагч аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд тангарагаа өргөсөн юм. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан сум орон нутагт тангараг өргөх үйл явц нэг цаг дор зэрэг явагдлаа.