“ӨВЛИЙН ИДЭШ-2023” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
Сүхбаатар сумын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2023” арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан махыг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө иргэдэд худалдаална.
Мөн сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн, хүйтэн темпаратурт худалдан борлуулагдаж болохуйц бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагдана.
Сүхбаатар сумын иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.