ХҮДЭР СУМ ШИНЭ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО
Хүдэр суманд орон нутгийн хүүхэд залуучууд, ард иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, бүх нийтийн спортыг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор сумын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ спорт заал ашиглалтад оржээ. Спорт заалны нээлтэд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Баатарцогт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ-ын төлөөлөгч П.Батсайхан, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагууд оролцсон бөгөөд сумын “Засаг даргын нэрэмжит спортын олон төрөлт тэмцээн”-ийг зохион байгуулж байна.