АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР СУМЫН 8 БАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар сумын 8 багт ажиллана. Аймаг сум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг үзнэ. Мөн төр төсвийн байгууллага болох сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллана. Энэ үеэрээ иргэдийн санал хүсэлтийг сонсох юм.