АЯНЫ ТУГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар сумын ИТХ-ын ажлын алба, Сүхбаатар сумын ЗДТГ-аас зохион байгуулж буй “Тайван Сүхбаатар” дэд хөтөлбөрийн хүрээн дэх “Архигүй хамт олон” болзолт уралдааныг хуваарийн дагуу, тусгай төлөвлөгөөгөөр амжилттай зохион байгуулан, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн “Онцгой байдлын газар”-т аяны тугийг хүлээлгэн өгч, амжилт хүслээ.