БҮЖГИЙН КЛУБ БАЙГУУЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь “Тайван Сүхбаатар” “Архигүй хамт олон” аяны хүрээнд бие бүрэлдэхүүний ажлын байрны идэвхитэй дасгал, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилготой “Бүжиг-Бидний соёл” аян зохион байгуулж, “DANCER’S OF BORDER GUARD” бүжгийн клуб байгуулан, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтийн үеэр МУСТА, ахлах шалгагч, ахмад Ш.Батсүх бие бүрэлдэхүүнд бүжгийн урлагийн үүсэл, хөгжил, төрөл, ач холбогдлын талаар яриа, таниулга хийж, сургалтыг эхлүүллээ. Цаашид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын соёлын төв, “Ахмадын цуурай” хамтлагийн ахлагч, МУСТА Д.Дэлгэрцэцэг нартай хамтран ангийн бүрэлдэхүүн, алба хаагчдын хүүхэд, багачуудад бүжгийн сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байна.