ХИЛЧДИЙН ХАЛУУН СЭТГЭЛ
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн Гавьяаны одонт Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хамт олон “Тайван Сүхбаатар” дэд хөтөлбөр, “Архигүй хамт олон” аяны хүрээнд дөрвөн цагийн эргэлт дэх халуун хүйтэн аль ч цаг хугацаанд хүйтэнд хөрж халуунд халж ажилладаг тохижилт үйлчилгээний газрын ажилчид болон Дархан-Сэлэнгийн такси үйлчилгээний жолооч нар, зарим иргэдэд аяны талаар танилцуулж, “no alcohol” аянд нэгдэхийг уриалан, яриа таниулга хийсэн байна. Мөн ангийн их эмч, ахлах дэслэгч О.Энхмаа дээрх ажилчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийн, зөвлөгөө өгч, хилчдийн бэлтгэсэн халуун аарц, чацаргана, амтат жигнэмгээр үйлчилжээ.