МУГТ Б.ЦЭВЭЭНДАШ 355 КИЛОМЕТР ЗАМЫГ ӨВЛИЙН ГҮЙЛТЭЭР ТУУЛЖ АЛТАНБУЛАГ СУМАНД ИРЛЭЭ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Оросын Холбооны Улсын хил хүртэл 355 километр замыг туулахаар /2024.01.02/ Зайсан толгойгоос "Ice Nomad Marafon" хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлж өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирлээ.