ГАЛД ӨРТСӨН ӨРХИЙГ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛГОЛОО
Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр багийн иргэн Н.Доржнамжаагийн байшин галд өртөж энэ гэр бүл хүнд нөхцөл байдалд орсон. Ид хүйтний улиралд орох орон гэргүй болсон тус өрхөд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гэр шийдвэрлэснийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог албан ёсоор хүлээлгэж өглөө. Засаг даргын орлогч Ж.Сайнцог гэр бүлийн гишүүд эрүүл саруул байгаад талархаж байгаагаа илэрхийлээд сэтгэл санааны хувьд тайван байхыг, эрүүл энхийг хүслээ.Энэ өвөл Сүхбаатар сумын хэмжээнд 3 өрх галд өртжээ. Иймээс иргэд орон сууц, байр байшингийнхаа цахилгаан хэрэгсэл, цахилгааны асуудалд онцгой анхаарч, хүүхдүүдээ гэртээ үлдээхдээ өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.