УСАНД СЭЛЭЛТИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-ЭЭС МАНАЙ БАГ ТАМИРЧИД 11 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2024 оны 01 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын Усан спортыг үндэслэгч, анхны мастер, Раднаагийн Бадрахын нэрэмжит насанд хүрэгчдийн УАШТ-д Сэлэнгэ аймгийн БТСГ-ын УССТ-ийн "Silver fins" клубын тамирчин хүүхдүүд маань 1 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж амжилттай оролцлоо.