6 АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй шуурхай бүлгийн гишүүд манай аймагт ажиллаж байна. Ажлын хэсгээс аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хуралдуулж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсон үүрэг чиглэлийг өглөө. Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 1 машин, 4 суманд тус бүр түргэн тусламжийн машин, аймгийн ХАА-н газарт 1 автомашиныг албан хэрэгцээнд олгохоор шийдвэрлэлээ. Ажлын хэсэг Хүдэр, Ерөө, Цагааннуур, Түшиг сумдад ажиллана.