ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ШУУРХАЙ БҮЛЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Яг одоо аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж байна. Засгийн газрын шийдвэрээр нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулах, нөхцөл байдлыг газар дээр нь тодорхойлох шуурхай бүлгүүдийг улсын хэмжээнд томилон ажиллуулж байгаа. Манай аймагт УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй шуурхай бүлгийн гишүүд ажиллаж эхэллээ. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хүдэр, Баянгол, Цагааннуур, Мандал, Түшиг сум, Бугант тосгон цагаан зудтай, Орхон, Орхонтуул, Ерөө, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат сумд зудархуу нөхцөл байдалтай байна.