ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ, ХАРААНЫ БЭРХШЭЭЛИЙН ОНЦЛОГ ХЭРЭГЦЭЭНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ ХАНДЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн харааны бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, оролцоог бий болгох, хөгжүүлэх зорилгын дор Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Л.Зоригтбаатарын санаачлагаар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдэд Хөгжлийн бэрхшээл, харааны бэрхшээлийн онцлог хэрэгцээний тухай ойлголт хандлагын сургалтыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгууллаа.