АЖ АХУЙН НЭГЖ, БИЗНЭС ЭРХЧЛЭГЧИД ТӨСЛӨӨ ИРҮҮЛНЭ ҮҮ

МҮХАҮТ-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, Эдийн засгийн газрын гадаад хөрөнгө оруулалт, эдийн засаг хамтын ажиллагааны газартай хамтран 2024 оны 5 дугаар сард “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ” сэдэвт хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулахаар төлөвлөн аймаг, сумдаас сэргээгдэх эрчим хүч болон чөлөөт бүс боомтын тээвэр логистикийн төслүүдийг урьдчилан авч байна. Ирсэн төслүүдийг нэгтгэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, Эдийн засгийн газрын гадаад хөрөнгө оруулалт, эдийн засаг хамтын ажиллагааны газарт танилцуулах юм. Иймд сонирхсон аж ахуйн нэгж, бизнэс эрхчлэгчид төслөө 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн Дэд бүтцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Т.Билгүүн /88069735/ Bilguun@selenge.gov.mn хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.