АНХААРУУЛЖ БАЙНА
2024 оны 02-р сарын 16-ны өдрийн 18 цаг 10 минутын байдлаар А0402, А0403 дугаартай Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн авто замд цас орж, цасан шуурга шуурч зарим газар үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах,цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх, зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг анхааруулж байна. Мөн А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлд замын зорчих хэсгийн цасыг шүүрдэж цэвэрлэх ажил хийгдэж байна.
"Сэлэнгэ АЗЗА"ТӨХК