Ерөө сумын иргэн, 100 настан Батбаярын НАНЗАД эмээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Ерөө сумын иргэн, 100 настан Батбаярын НАНЗАД эмээд МУ-ын Ерөнхийлөгчийн бэлгийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн нар өргөө гэрт нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Буянтай буурай маань 10 хүүхэд төрүүлж өсгөсөн өдгөө 140 гаран ач зээ үр хүүхдүүдтэй өнөр бүл болжээ. Эрхэм танд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.