МЭНДЧИЛГЭЭ
Сэлэнгэ сайхан нутгаараа овоглон эх орныхоо дөрвөн зүг найман зовхис, тив дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж хөдөлмөрлөж, амьдран суугаа ахан дүүс, ахмад буурлууддаа, ажил үйлсээрээ шалгарсан малчид тариаланч, ногоочид, шилдэг баг хамт олон, өргөн Сэлэнгэ нутагтай ажил амьдралаараа холбоотой зон олондоо, нийт Монгол түмэндээ XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон Луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье. Та бүхэн минь элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин сайхан сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ