"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ" С.ЛХАГВАЦЭРЭН

Мандал сумын ногоочин СанжаадоржИЙН Лхагвацэрэн "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар тодорч шагналаа хүлээн авлаа. Сэлэнгэ аймгийн уугуул С.Лхагвацэрэн ажлын гараагаа малын эмчээр эхлүүлэн, 1994 оноос хувиараа аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд 2005 оноос өнөөг хүртэл өрхийн тариаланчаар эхнэр Д.Мөнхжаргалын хамт хөдөлмөрлөж, 10 гаруй өрхийг нэгтгэсэн "Шимт үндэс" бүлгийг байгуулан хүлэмжийн аж ахуй эрхэлж явна. Өнгөрсөн жил 20*6 харьцаатай 21 ширхэг хүлэмжид өргөст хэмх тариалж, 2,5 тонн ургац хураан авчээ. Мөн эрт, оройн ургацын байцай тариалж, нийт 100 орчим тонныг хураан авч зах зээлд гаргасан байна. Аварга тариаланчдаа халуун баяр хүргэе.