УЛСЫН АВАРГА МАЛЧИН Ц.БУЯНТ

Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Ц.Буянт нь 1994 оноос хойш 30 жил мал маллаж байгаа ахмад буурай. Аварга малчин Ц.Буянт малын тоо толгойг цөөрүүлэн, малын чанар ашиг шимийг сайжруулан ажиллаж байна. Үхэр сүргээ Казакын цагаан толгойт үүлдрээр, хонин сүргээ Баяд үүлдрээр сайжруулан өсгөжээ. Буянтай буурай улсын аварга малчин танд халуун баяр хүргэе.