УЛСЫН АВАРГА ФЕРМЕР Б.ЖАРГАЛЦОГТ

Сант сумын Ивэн багийн фермер Б.Жаргалцогт нь 29 жил мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа бөгөөд малынхаа тоо толгойг цөөрүүлж эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үүднээс махны чиглэлийн үхрээр цөм сүргээ бүрдүүлж, тугалыг эхлээр бойжуулан үржүүлж нэг малаас авах ашиг шим, малаас гарах бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажиллаж байна. Жилд дунджаар 12000-15000 литр сүү, 200-350 кг цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлдэг. Аварга фермердээ халуун баяр хүргэе.