УЛСЫН АВАРГА МАЛЧИН М.БЯМБАЖАВ

М.Бямбажав нь Сайхан сумын Номгон багт 2009 онд шилжиж ирж 29 жил мал маллаж байна. Тэрээр малынхаа үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч Баяд үүлдрийн хонийг цэврээр өсгөн үржүүлж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа олон талын арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцож, сум багаас зохион байгуулдаг олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхи санаачлагатай манлайлан оролцдог малчин ажээ. Аварга малчиндаа халуун баяр хүргэе.