УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Б.НАСАНБУЯН
Б.Насанбуян нь 2005 оноос Сэлэнгэ аймаг Түшиг суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг Анхтамир ХХК-д ажлын гараагаа эхлэн, одоог хүртэл ажиллаж байна. Б.Насанбуян нь газар тариалангийн салбарт тасралтгүй олон жил ажиллахдаа үйлдвэрлэлд нэвтэрч байгаа ХАА-н машин механизм болон Жон Деере 6930, Нью Холланд TJ-430 тракторууд болон Моррис үрлэгч 15м, Харди 24м хор цацагч зэрэг агрегатуудыг механикийн түвшинд эзэмшиж сурч Түшиг сумын Газар тариалан, Мал аж ахуй салбарт үйл ажиллагааг нь тогтвортой явуулах, хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, залуу ажилтануудаас сургаж дадлагажуулан ажиллаж байна. 2023 онд трактораар 1800 га талбайд ажил гүйцэтгэж, комбайнаар 632 га талбайгаас 1011 тн улаанбуудай хураасан байна.