“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” Б.ӨНӨРЦЭНГЭЛ

Түшиг сумын "Бооцын тариа"ХХК-ийн мeханикжуулагч Болдбаатарын ӨНӨРЦЭНГЭЛ "Улсын аварга тариаланч" цолны эзэн боллоо. Тэрээр улсад тасралтгүй 26 жил ажилласнаас Зэлтэр САА-н7-р салаанд тракторчин, 2005-2007 оноос "Моностой нуруу" ХХК-д тракторч, комбайнч, 2008 оноос одоог хүртэл "Бооцын тариа" ХХК-д тракторч, комбайнчинаар ажиллаж байна. Б.Өнөрцэнгэл нь газар тариалангийн салбарт тасралтгүй олон жил ажиллахдаа үйлдвэрлэлд нэвтэрч байгаа ХАА-н машин механизм болон Жон Деере 6930, Нью Холланд TJ-430 тракторууд болон Моррис үрлэгч 15м, Харди 24м хор цацагч зэрэг агрегатуудыг механикийн түвшинд эзэмшсэн. 2023 онд трактораар 2000 га талбайд ажил гүйцэтгэж, комбайнаар 532 га талбайгаас 851 тн улаанбуудай хураасан байна.