"УЛСЫН АВАРГА ФЕРМЕР" Я.БААТАРСҮРЭН
Баянгол сумын Хараа багийн малчин Я.Баатарсүрэн улсын аварга фермерийн аж ахуй эрхлэгч болж шагналаа хүлээн авлаа. Тэрээр эцэг эхээс өвлөн ирсэн малч ухааныг орчин үеийн мал маллах арга ухаантай хослуулан Эдильбай үүлдрийн амьдрах чадвар, махны гарц сайн хонин сүргийг өсгөн үржүүлж зах зээлд борлуулан 20 гаруй жил тасралтгүй мал малласан хөдөлмөрөө ийнхүү үнэлүүллээ. Төр засгийн бодлого шийдвэрий хэрэгжүүлж, мал сүргээ эрчимжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрээ оруулж яваа улсын аварга фермердаа халуун баяр хүргэе.