МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН Б.БАЛЖИННЯМ
Баянгол сумын Гонир багийн малчин Б.Балжинням Сэлэнгэ аймгаас тодорсон 2 дахь “Улсын Хошой аварга малчин” боллоо. Мал аж ахуйн салбарт тасралтгүй 34 жил хөдөлмөрлөж яваа тэрээр төрийн бодлого шийдвэрийг өөрийн мал маллах арга ухаантай хослуулан, малын үүлдэр угсаагаа жил бүр тогтмол сайжруулж, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэн ажиллаж яваа арвин их туршлагатай малчин билээ. Хошой аварга малчны хонин сүрэг цэвэр Баяд үүлдэр, үхэр сүрэг нь Хар тарлан, Казакийн цагаан толгойт, Талын улаан үүлдрийнх. Эрдэнэт мал сүргээ эрчимжүүлэн өсгөж яваа Б.Балжинням 2018 онд Улсын “Аварга малчин”-аар шалгарсан бол ийнхүү 6 жилийн дараа “Улсын хошой аварга малчин” болж байна. Хойшой аваргадаа халуун баяр хүргэе.