УЛСЫН АВАРГА МАЛЧИН БУЙМАНЖАВЫН ЭРДЭНЭБАЯР

Цагааннуур сумын Тийрэг багийн малчин Буйманжавын Эрдэнэбаяр нь 1985 оноос одоог хүртэл 39 жил мал маллаж байгаа ахмад малчин. Тэрээр газар тариалангийн бүс нутагт тохирсон малын бүтцийг баримталж, Баяд үүлдрийн хонийг өсгөн үржүүлэхээс гадна өөрийн үхэр сүргийг Ангус үүлдрийн хээлтэгчээр сайжруулан үүлдэх угсааг сайжруулан эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Уламжлалт аргаар цагаан идээ бэлтгэх, гутал хийх, оёдол, нэхмэл урлах, эсгий хийх, гэрийн мод хийх зэргээр үр хүүхэд, залуучуудад үлгэр дуурайлал үзүүлж яваа малчин төдийгүй залуу малчдыг малжуулах, нийгмийн тустай үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа энэрэнгүй үйлстэн юм.