ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН ЖИЛДЭЭ “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР ШАЛГАРЛАА

Баянгол сумын “Баян шинэ зам” ХХК нь 1994 онд Баруунхараа сангийн аж ахуйгаас үүсгэн байгуулагдсан “Дэвшилт”, “Өрнөлт” хоёр компанийг нэгтгэн зохион байгуулах замаар үүсгэн байгуулагдсан түүхэн замналтай. Байгаль цаг уурын дулаарал, өөрчлөлтийн нөхцөлд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж тогтвортой ургац авч өндөр үр ашигтай ажиллахыг зорьж, үүсгэн байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж зохих үр дүнд хүрч байгаа аж ахуйн нэгж юм. 2023 онд улаанбуудай 665 га талбайгаас 1208 тн хураан авсан байна.