УЛСЫН АВАРГА МАЛЧИН Д.БААТАРХҮҮ

Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Дамирангийн Баатархүү “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар тодорсоныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гардуулан өглөө. Д.Баатархүү нь 1994 оноос одоог хүртэл 30 жил мал маллаж байна. Тэрээр малын чанар ашиг шимийг сайжруулах зорилт тавин ажиллаж сүүлийн жилүүдэд үхэр сүргээ Сэлэнгэ үүлдрээр, хонин сүргээ Баяд, Үзэмчин үүлдрээр сайжруулан өсгөн үржүүлж байна. 2005 онд Сумын “Сайн малчин”-аар, 2007 онд Сумын “Хошой аварга малчин”-аар, 2022 онд Аймгийн “Аварга малчин”-аар шалгарч байсан бол өнөөдөр ийнхүү “Улсын аварга” малчин боллоо.