УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Х.АЛТАНХУЯГ

Алтанбулаг сумын “Чагтай” ХХК-ийн механикжуулагч Х.Алтанхуяг “Улсын аварга тариаланч” боллоо. Тэрээр 1995 оноос тасралтгүй тус компанид трактор комбайнчаар өнөөг хүртэл ажиллаж байна. 29 жил трактор комбайнчаар ажиллан газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэл, ур чадвараа зориулж яваа тариаланч юм. Х.Алтанхуяг ажиллах хугацаандаа тухайн үед Монгол улсад голлон хэрэглэгдэж байсан ОХУ-ын ДТ-75 трактороор 32 жилийн, СК-5 комбайнаар 33 жилийн ажил гүйцэтгэсэн ба жилд дунджаар 1600 га талбайд тариалж га-аас 16.3 центр буюу тухайн үедээ хамгийн өндөр ургац хураан авч өндөр амжилт тогтоож байсан байна.2023 онд трактораар 1892 га талбайд ажил гүйцэтгэж, комбайнаар 1391 га талбайгаас 868 тн улаанбуудай хураасан байна.