УЛСЫН АВАРГА ФЕРМЕР В.ТӨРЖАРГАЛ

Шаамар сумын Дэлгэрхаан багийн фермер В.Төржаргал нисдэг сүрэг зөгийн аж ахуйг амжилттай хөгжүүлж яваа амжилтаараа "Улсын аварга фермер" болж шагналаа хүлээн авлаа. В.Төржаргал нь 1984 онд Шаамар сум дахь Зөгий үржүүлгийн газарт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр ирсэн цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй 38 жил зөгийн фермерийн аж ахуйг үр бүтээлтэй эрхэлж явна. Шаамарчууд 1954 оноос эхлэн зөгий үржүүлж эхэлсэн түүхэн замналтай. Фермер В.Төржаргал 1992 онд сумын “Аварга зөгийчин”, 2009 онд “Аймгийн аварга зөгийчин”-өөр шалгарч байсан бол ийнхүү Модон луу жилийн босгон дээр "Улсын аварга фермер"-ээр шалгарч амжилт бүтээлээ бататгалаа. Аварга фермердээ халуун баяр хүргэе.