УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Ж.БАТБАЯР

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Бугант Ерөө буудай ХХК-ийн механикжуулагч Жигжидийн Батбаяр "Улсын аварга тариаланч" хэмээх эрэхм цолны эзэн болж шагналаа хүлээн авлаа. Тэрээр газар тариалангийн салбарт тасралтгүй 29 жил зүтгэж яваа туршлагатай тариаланч бөгөөд сүүлийн 3 жил эзэмшиж байгаа техникүүдийнхээ нормыг тогтмол 106,7-176,7 %-аар давуулан биелүүлж, 32826 цн ургац хураасан өндөр амжилтыг үзүүлжээ. “Улсын аварга тариаланч”-ийн эрхэм хүндтэй шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар сум орон нутгийн удирдлагуудын хамт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Аварга тариаланчдаа халуун баяр хүргэе.