УЛСЫН АВАРГА МАЛЧИН Ц.ЦЭРЭНСАМБУУ

Мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, ашиг шимийг нь нэмэгдүүлж, өсгөн үржүүлж яваа Жавхлант сумын Бумбат багийн малчин Ц.Цэрэнсамбуу "Улсын аварга малчин” хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Мал аж ахуйн салбарт 22 жил хүч хөдөлмөрөө зориулж яваа тэрээр удам дамжсан аварга болж буйгаараа онцлогтой. Түүний аав н.Цэвээнжав 2009 онд, ах Ц.Нэмэхбаяр нь 2021 онд Улсын аварга малчин болж байжээ. Аварга малчиндаа халуун баяр хүргэе.