ЕРӨӨ СУМЫН "АЧИТ ОРГИЛ"ХХК УЛСЫН ХОШОЙ АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЛОО
Өнөөдөр Х.Ганзориг захиралтай Ерөө сумын "Ачит оргил"ХХК-ийн хамт олон "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-оор шалгарсан эрхэм хүндтэй шагналаа хүлээн авлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өгч, сум орон нутгийн удирдлагууд, компанийн хамт олон байлцлаа. Тус хамт олон газар тариалангийн салбарт техник технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлж, хөрсний үржил шимийг сайжруулан, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангаж яваа нөр их хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүлж улсын хошой аварга болж байна. Халуун баяр хүргэе.