“ПАУЭРЛИФТИНГИЙН ХЭРЭГЛЭЛТЭЙ, ХЭРЭГЛЭЛГҮЙ ХЭВТЭЭ ШАХАЛТ”-ЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Пауэрлифтингийн хэрэглэлтэй, хэрэглэлгүй хэвтээ шахалт”-ын улсын Аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж Сэлэнгэ аймгийн баг тамирчид амжилттай оролцжээ.
Эрэгтэй өсвөрийн -66 кг жингийн ангилалд Сайхан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Содбилгүүн мөнгөн медаль,
Эрэгтэй өсвөрийн -83 кг жингийн ангилалд Сайхан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль,
Эмэгтэй өсвөрийн -52 кг жингийн ангилалд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч М.Мөнхсаран мөнгөн медаль
Эмэгтэй өсвөрийн -57 кг жингийн ангилалд Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Ц.Марал-Эрдэнэ мөнгөн медаль
Залуучуудын -74 кг жингийн ангилалд Сайхан сумын тамирчин Балжинням 2 төрөлд алтан медаль, насанд хүрэгчдийн ангилалд мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Баг тамирчид, багш дасгалжуулагчдад баяр хүргэе.