ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ БОЛОН АВТО ХИЙГЭЭР ЦЭНЭГЛЭХ СТАНЦУУДАД ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Аймгийн хэмжээнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шатахуун түгээх станц болон авто хийгээр цэнэглэх станцуудад хийгдэж буй хяналт шалгалтын ажил 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Зарим аж ахуйн нэгжүүд наад захын утаа, газ мэдрэгч дохиолол ажиллахгүй, жижиглэнгийн тусгай зөвшөөрөлгүй гэх зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд гарч байгаа тул үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм.
2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 3 ажлын хэсэг нийт 40 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтыг зохион байгуулж, 18 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, заавал биелүүлэх албан шаардлага 40 хүргүүлж ажиллалаа.
Мөн өмнөх өдрүүдэд үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгжүүд зөрчлөө арилгаж үйл ажиллагаагаа нээх хүсэлтийг одоогийн байдлаар гаргаагүй байна.