АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН ЖОЛООЧ Б.БАЯРААГИЙН "ХИШИГ ӨДӨР"
Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн жолооч Б.Баяраа ахын хувьд "Хишиг өдөр" нь таарчээ. Улсдаа 38, түргэн тусламжийн тэр дундаа яаралтай тусламжийн жолоочоор 22 жил ажилласан энэ эрхэм гавьяаны амралтдаа гарч ажлын хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Түргэний жолооч гэдэг энгийн нэг жолооч биш байдаг аа гэж хэлсэн Б.Баяраа ахын үгнээс ...
"Авралын дохио уянгалуулж
Яарч догдолж явдаг
Амьдралын түлхүүр өвөрлөн
Яарч давхиж ирдэг
Түргэний жолооч
Төрийн цэрэг дээ
Түргэний жолооч
Түмний л хүү дээ" гэх шүлгийн мөр тодоос тод буусаан. Тэрээр залгамж халаа болсон олон сайхан шавь нараа бэлтгэж олон жил барьсан түргэн тусламжийн машинаа өөрийн шавьдаа хүлээлгэн өгч "Яаралтай тусламжийн жолооч хүн тангараг өргөсөн эмч хүнтэй адил тангараг өргөсөн мэт явдаг онцлогтой юм шүү" гэж хэлэх нь онцгой сонсогдсон.
Танд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.