ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ТҮР ЗОГСООСОН АЖ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЗӨРЧЛӨӨ АРИЛГАЖ ХЭВИЙН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
Аймгийн Засаг даргын захирамжаар ажиллаж буй хяналт шалгалтын ажил өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Ажлын гурван хэсэг нийт 63 аж ахуйн нэгжид ажиллахаас одоогийн байдлаар 28 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж 12 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Ажлын гүйцэтгэл 44,4 хувьтай явж байна. Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол суманд, ОБГ-ын орлогч, хошууч Э.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Бугант тосгонд, ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Ч.Доржмягмараар ахлуулсан ажлын хэсэг Цагааннуур суманд ажиллана.
Үйл ажиллагааг зогсоосон аж ахуйн нэгжүүдийн нийтлэг зөрчил:
Шингэрүүлсэн хий алдагдсан тохиолдолд ажиллах газ мэдрэгч ажиллахгүй, алдагдсан үед зайлуулах агааржуулалтын төхөөрөмж ажиллагаагүй, галын аюулгүй байдлын дохиололгүй, яаралтай үеийн дохиоллын систем ажиллахгүй,
Жижиглэнгээр худалдан борлуулах тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрлийн хугацаа дууссан,
Шингэрүүлсэн хий буюу аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн, тээвэрлэх аюулгүй ажиллагаа болон тэмдэг тэмдэглэгээний шаардлага хангаагүй, жолооч нь мэргэжлийн үнэмлэхгүй, сургалтад хамрагдаагүй,
Барилгын загвар болон ажлын зураг, өргөтгөлийн хийц бүтцийн зураг байхгүй, улсын комисс хүлээж аваагүй, зураг экспедицээр орж баталгаажаагүй
ШТС-ууд нь аюулгүй байдлаа хангасан хамгаалалтын тор /цонх/, хяналтын камер шаардлага хангаагүй,
Ажилтан албан хаагчид нь мэргэжлийн үнэмлэхгүй, ХАБ-ын сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа бүртгэл байхгүй зэрэг байна.