ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулдаг, ашигладаг, тээвэрлэдэг нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Аймгийн ГХБХБГ-ын барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Ч.Доржмягмараар ахлуулсан ажлын хэсэг Хушаат, аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хошууч Э.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг, Зүүнбүрэн сумдын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, аюулгүй ажиллагааг хангах үндсэн зорилгын үүднээс зарим аж ахуйн нэгжүүдийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Аж ахуйн нэгжүүд албан шаардлагуудыг биелүүлж, зөрчлөө арилгасны дараагаар үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.