“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ФОРУМ-2024” БОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй энэхүү бодлогын ойлголтыг нэгтгэх, санал дүгнэлтийг боловсруулах үүднээс “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулж байгаагийн эхний шат буюу төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр явагдаж байна. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон холбогдох албадын төлөөлөл оролцож байна.
Төвийн бүсийн оролцогчид:
- Бүсийн тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдаа
- Бүсийн холболтын дэд бүтэц-тээвэр ложистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо
- Бүсийн нийгмийн үйлчилгээ-ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд
- Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт-эрх зүй гэсэн 4 багц сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцлоо. Сэлэнгэ аймаг 2024 оныг "Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.