“ГАДААД, ДОТООДЫН ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ БА МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СУРГАЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга бригадын генерал Д.Ариунболд нар Сэлэнгэ аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй “ГАДААД, ДОТООДЫН ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ БА МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгийн долгио чуулгад сургалт зохион байгууллаа.