БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР СЭРГЭЭН ЗАСАХ ЭМНЭЛЭГ БАРИГДАНА
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Гиппэн эмнэлэг болон барилгын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хэлтэс агентлаг, Сүхбаатар сумын удирдлагууд оролцлоо. Уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймагт:
СЭРГЭЭН ЗАСАХ ЭМНЭЛЭГ
ЗОЧИД БУУДАЛ
ХАУС ХОРООЛОЛ барих асуудлыг харилцан тохиролцлоо. Ийнхүү манай аймгийн эрүүл мэнд, аялал жуулчлал, шинэ суурьшлын бүсэд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр боллоо.