АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Стандарт шаардлага хангахгүй ШТС-ууд болон үүсэж болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллахтай холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажлын хэсэг гарч Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, зөрчил дутагдлыг яаралтай арилгуулахаар боллоо. Стандарт шаардлага хангаагүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллана. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллагын 79 ШТС ажилладаг.
Аймгийн Засаг даргын зүгээс нэн тэргүүнд Сүхбаатар сумын төвд сургууль цэцэрлэгийн орчинд байрлаж буй ШТС-ыг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсээд байгааг онцолж, тухайн аж ахуйн нэгжтэй холбогдож, гарц гаргалгааг гаргаж ажиллахыг албаны хүмүүст үүрэг болголоо.