2024 ОН - "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 26-ны өдөр аймгийн төв Сүхбаатар хотноо АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо.Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр болон урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг тодотгох зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр Сэлэнгэ аймаг болгосноо зарлалаа. Зарласан жилийн хүрээнд аймаг, сум орон нутаг, аж ахуйн нэгж, салбар бүр анхаарал хандуулан ажиллахыг аймгийн Засаг дарга онцгойлон сануулсан.

Мөн энэ үеэр аймгийн 2023 оны салбарын аваргууд болон тэргүүний сум, тосгон баг, байгууллагуудад шагнал гардуулах, аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх үйл ажиллагаа боллоо.

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос Мандал, Цагааннуур, Орхон, Хушаат, Хүдэр сум, Бугант тосгон ажил үйлсээрээ бусдыгаа манлайллаа. Ташрамд дуулгахад, Цагааннуур гурван жил дараалан шилдэг сумаар шалгарч байгаа бол Хөвчийн тосгон Бугант хоёр дахь удаагаа ажил үйлсээрээ манлайлж, аймгийн хошой аварга хамт олон боллоо.

Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нар, Нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга нар, сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, Тосгоны захирагч, ОНӨААТҮГ-ын захирал, Ойн ангийн дарга нар оролцлоо.